Санхүүгийн түрээс хүсэгч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Сүүлийн 12 сарын хугацаанд бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэл болон түүхгүй байх (хамтран түрээс хүсэгч, батлан даагчид мөн адил хамаарна);
  2. Шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөрийн үлдэгдэлгүй байх (хамтран түрээс хүсэгч, баталгаа гаргагч, батлан даагчид мөн адил хамаарна);
  3. Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх;
  4. Санхүүгийн түрээсийг төлөх эх үүсвэр нь тодорхой, ирээдүйн орлого, мөнгөн урсгалын тооцооллоор тухайн санхүүгийн түрээсийг эргэн төлөх боломжтой байх;
  5. Санхүүгийн түрээсийн үйлчилгээг авснаар буй болох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах зах зээлийн судалгаа, шинжилгээ хийгдсэн, борлуулалтын нэгдсэн төлөвлөгөөтэй байх (борлуулалтын гэрээ хийгдсэн байвал давуу талтай);
  6. Санхүүгийн түрээсийн зүйлийн нийт өртгийн 15 хувиас доошгүй хэмжээгээр урьдчилгаа төлбөр төлөх боломжтой байх (төрийн өмчит болон төсөвт байгууллагад хамаарахгүй байж болно);
  7. Түрээслэгч тал  урьдчилгаа төлбөр төлсөн бол төлбөрийн баримтыг дансны хуулга, нэхэмжлэх зэрэг нотлох баримтаар баталгаажуулсан байх;
  8. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш сүүлийн 1-ээс дээш жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулсан байх (Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжих төсөл, хөтөлбөрийн хувьд хамаарахгүй байж болно);
  9. Үйл ажиллагаагаа тогтвортой эрхэлдэг бизнесийн тодорхой байртай байх;
  10. Санхүү бүртгэлийн үйл ажиллагаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, стандартад нийцсэн байх;

Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын улмаас түрээс хүсэгчийн үйл ажиллагаанд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл учирч бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлтэй, түүхтэй болсон, түүнчлэн шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй нь тогтоогдсон бол дээрх шаардлагын 1, 2-т заасан шаардлага хамаарахгүй байж болно. Энэ тохиолдолд цар тахлаас өмнөх хугацааны мэдээлэлд тулгуурлан тус шаардлагыг тавина. (Уг нөхцөл байдлыг тогтоохоор түрээс хүсэгчээс Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас олгох “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-г авсан байх шаардлагатай.)