Төсөл, хөтөлбөрийн нэр:
“Амгалан дулааны станц" ТӨХК-ийн өргөтгөлийн төсөл
Төслийн танилцуулга:
Монгол Улсын Их Хуралаас баталсан Шинэ сэргэлтийн бодлогод “Амгалан дулааны станц”-ыг 116 МВт-ын хүчин чадалтай зуухаар өргөтгөхөөр тусгасан ба уг төслийн нийт төсөвт өртөгийн 85 хүртэлх хувийг “Ди Би Эм лизинг” ХХК-иас санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх замаар санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.
Төслийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө:
Улаанбаатар хотын зүүн бүсийн өсөн нэмэгдэх хэрэглээг хангаж, 40 орчим халаалтын зуухыг буулгаснаар агаарын бохирдлыг бууруулах боломж үүссэн. -Техникийн нөхцөл олгогдож хүлээгдэж байсан 145 хэрэглэгчийн 73.6 Гкал/ц-ийн ачаалал буюу 11000 орчим айл, өрхийг /9 давхар 1 орцтой 340ш барилга/ шинээр холбох боломж бүрдсэн.
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага:
Эрчим хүчний яам, "Амгалан дулааны станц" ТӨХК
Түрээслэгчийн нэр:
"Амгалан дулааны станц" ТӨХК
Төсөл эхэлсэн огноо:
2022 он
Төсөл дууссан огноо:
2024 он
Төсөлд олгосон зээлийн хэмжээ:
46 тэрбум төгрөг
