АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ / Эрсдэл, хяналтын мэргэжилтэн /
Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-ийн зорилго нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд болон импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх явдал болно.
Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэлтэй, чадварлаг мэргэжилтэн таныг “Ди Би Эм лизинг” ХХК-ийн Эрсдэл, хяналтын мэргэжилтний ажлын байранд сонгон шалгаруулалтад урьж байна.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн санхүүгийн түрээс болон дотоод үйл ажиллагаанд учирч болзошгүй зах зээлийн, хөрвөх чадварын, үйл ажиллагааны болон бусад эрсдэлүүдийг тодорхойлж, үнэлэх, тайлагнах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, арилгах арга хэмжээг хэрэгжүүлж, түүнд холбогдох санал боловсруулан шийдвэрлүүлэх;
- Компанийн дотоод хяналт, шалгалтын тогтолцоог боловсронгуй болгож компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт, дотоод дүрэм, бодлого, журам, зааврын хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалтын явцад болон хяналт шалгалт хийж дуусгавар болсны дараа илэрсэн зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр холбогдох арга хэмжээг зохион байгуулж, гүйцэтгэлийг хангаж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага :
- Эдийн засаг, бизнесийн удирдлага, банк, санхүү чиглэлээр их дээд сургууль төгссөн. /бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй./
- Эрсдэлийн үнэлгээний аргачлалуудаар тооцоолол хийх чадвартай;
- Компанийн дотоод хяналт, шалгалт хийх чадвартай.
- Арилжааны банк болон санхүүгийн байгууллагуудад санхүүгийн мэргэжилтэн, эсхүл эрсдэлийн удирдлага, дотоод аудитор, хяналт шалгалтын чиглэлээр 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Зээл, эрсдэлийн чиглэлээр мэргэшсэн, Хөрөнгийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн, аудитор бол давуу тал болно.
- CFA, CPA, ACA, CIA, CISA зэрэгтэй эсхүл магистрын зэрэгтэй бол давуу тал болно.
Цалин, хөлсний хэмжээ:
- 1,800,000-3,500,000
Бүрдүүлэх баримт бичиг:
- Төрийн албан хаагчийн анкет болон CV /Сүүлийн 6 сард авхуулсан цээж зурагтай /;
- Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/;
- Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/;
- Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/;
- Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогчдын материалыг shurentsetseg.b@dbmleasing.mn /Утас: 85350515/ цахим хаягаар хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.
- Анкет, материалыг “Ди Би Эм лизинг” ХХК-ийн байранд өөрийн биеэр авчирч болно.
- Сонгон шалгаруулалтын дараа материалыг буцаан олгохгүй.
Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-19, Монгол Улсын Хөгжлийн банкны төв байр, 12 давхар, 1213 тоот

- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /ЭРСДЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН/
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /ЗЭЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН /
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /ТУСГАЙ АКТИВ ХАРИУЦСАН ХУУЛЬЧ /
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /ТУСГАЙ АКТИВ ХАРИУЦСАН ХУУЛЬЧ/
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /ЭРСДЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН /
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ИНЖЕНЕР /
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ / ЭХ ҮҮСВЭР, ГАДААД ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛТЭН/
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /ЗАХИРГАА, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН/
- “ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
- “ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
- Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт /Дотоод аудитор, нарийн бичгийн дарга/
- Ажлын байрны сонгон шалгаруулалт /Санхүүгийн түрээсийн мэргэжилтэн/
- Ажлын байрны сонгон шалгаруулалт /Санхүүгийн шинжээч/
- “ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
- Ажлын байрны сонгон шалгаруулалт /Эрсдэлийн мэргэжилтэн/
- Ажлын байрны нээлттэй, сонгон шалгаруулалт / Тоног төхөөөрөмжийн инженер/
- Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт /Санхүүгийн шинжээч/
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /ЭХ ҮҮСВЭР, ГАДААД ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛТЭН/
- Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт /Санхүүгийн түрээсийн мэргэжилтэн/
- Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт /Санхүүгийн шинжээч/
- Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт / Санхүүгийн түрээсийн мэргэжилтэн/
- Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт / Эх үүсвэр, гадаад харилцааны мэргэжилтэн/
- “ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
- "Ди Би Эм лизинг" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн шалгаруулах сонгон шалгаруулалт
- “ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ / Эрсдэл, хяналтын мэргэжилтэн /
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /Санхүүгийн шинжээч/
- Ажлын байрны нээллтэй сонгон шалгаруулалт /Эх үүсвэр, гадаад харилцааны мэргэжилтэн/
- Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт /санхүүгийн түрээсийн мэргэжилтэн/
- “Шинэ сэргэлтийн бодлого”-д Хөгжлийн банкны үүрэг өндөр байх нь
- З.Батырбек: Хөгжлийн банк 2023 онд зээлдэгчдээр 450 сая долларыг эргэн төлүүлнэ
- Амгалан дулааны станцын өргөтгөлийг Хөгжлийн Банк ₮56.6 тэрбумаар санхүүжүүлнэ
- Амгалан дулааны станц ХХК-ийг өргөтгөх санал Сайдын зөвлөлийн хурлаар дэмжигдлээ.