4.1. ТӨМСӨӨР ОРГАНИК ЧИПС ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭР: 

Манай улсад үйл ажиллагаа явуулж буй чипсний үйлдвэрүүд нь төмсний цардуулаар чипс үйлдвэрлэдэг ба Европ технологийн дагуу төмсөн чипс үйлдвэрлэдэг үйлдвэр байхгүй байсан. Компани нь 2019 онд 1.8 тэрбум төгрөгөөр Европ технологиор төмсөн чипс үйлдвэрлэх үйлдвэрийн тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсээр олгосон. Энэхүү үйлдвэр нь 2020 онд ашиглалтад орсон ба бүрэн хүчин чадлаараа ажиллаж дотоодын хэрэгцээг бүрэн хангах, дунд болон урт хугацаанд БНХАУ-руу бүтээгдэхүүнээ экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

4.2. МАЛЫН ХАЯГДАЛ ӨӨХИЙГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР: 

Малын гаралтай тос боловсруулах төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Компани нь 2019 онд 1.7 тэрбум төгрөгийн өртөгтэй  үйлдвэр, агуулах, зуухны тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсээр олгосон. Уг төсөл нь Төв аймгийн Аргалант сумын нутагт жилд 10,800 тонн малын гаралтай тос боловсруулах хүчин чадал бүхий, малын хаягдал өөхийг дахин боловсруулж, хэт өндөр хэмд ашиглахад тохиромжтой тос үйлдвэрлэн БНХАУ руу экспортод гаргах ба малын гаралтай тос боловсруулах Монгол улсын анхдагч үйлдвэр болсон.

Халуун тогооны суурь бэлдцийн үйлдвэрт 2020 онд 2.3 тэрбум төгрөг өртөгтэй  цавуулгийг салгах, сэлгэж амраах өнгөгүйжүүлэх, үнэргүйжүүлэх, бэлдэц шарах тогоог санхүүгийн түрээсээр олгосон. Уг үйлдвэр нь  нь “Малын гаралтай тос боловсруулах үйлдвэр”-ийн дэргэд өргөжин ажиллах бөгөөд хаягдал өөхийг боловсруулан гарган авсан тосыг дахин боловсруулж Азийн орнуудын хоолны хамгийн өргөн хэрэглээний нэг болох халуун тогооны шөлний суурь бэлдцийн орц болох нарийн боловсруулсан тосыг үйлдвэрлэн БНХАУ руу экспортод гаргах  ач холбогдолтой юм.

4.3. АРМАТУРЫН ҮЙЛДВЭР:

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийцсэн боловсруулах үйлдвэрийн салбарыг дэмжих зорилгоор 2018 онд 1.1 тэрбум төгрөгийн арматурын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсээр олгосон ба 2022 оны 5 сард санхүүгийн түрээсийн эргэн төлөлт ийг бүрэн төлж барагдуулсан. Төслийн үр дүнд Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт жилийн 15,000 тонн арматур үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр бий болж, дотоодын арматурын үйлдвэрийн суурилагдсан хүчин чадлыг 8 орчим хувиар нэмэгдүүлсэн.