Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний олборлогч компаниудын үйл ажиллагаа, техникийн шинэчлэлийг дэмжих зорилгоор 2017 онд 454.0 сая иен өртөгтэй тоног төхөөрөмжийг 1 байгууллагад, 2018 онд нийт 433.9 сая иен болон 810.9 сая төгрөгийн өртөгтэй нийт 5 экскаватор, 3 өргөгч төхөөрөмж, 9 өөрөө буулгагчийг 3 байгууллагад, 2019 онд нийт 6,016.9 сая төгрөгийн өртөгтэй 1 экскаватор, 1 дугуйт ачигчийг 2 байгууллагад, 2020 онд 4,522.9 сая төгрөгийн өртөгтэй 3 утгуурт ачигч, 1 бульдозер, 2 автогрейдер, 5 автосамосвол, 1 усны машин, 7 гэрэлтүүлэг, 1 дизель станцыг 2 байгууллагад тус тус санхүүгийн түрээсээр олгоод байна. Санхүүгийн түрээс олгосон 8 байгууллагаас 5 байгууллага санхүүгийн түрээсийн эргэн төлөлтийг бүрэн төлж барагдуулсан байна. Тус тоног төхөөрөмжүүдийг олгосноор уул уурхайн салбарын хөрс хуулалтын хэмжээ нэмэгдсэнээр нүүрс олборлолт нэмэгдэх ач холбогдолтой юм.