Компани нь “Мах сүүний анхдугаар аян” болон “Атрын III аян”-ын хүрээнд хөдөө аж ахуй салбарт байгальд ээлтэй, ашиглалтын зардал багатай, сүүлийн үеийн дэвшилтэт техник тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, бага дунд хэмжээний талбайд үйлдвэрлэл эрхлэгчийн үйл ажиллагааг дэмжих зорилго бүхий “Газар тариалангийн салбарт техникийн шинэчлэл хийх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийг хэрэгжүүлж эхлэхтэй холбоотойгоор Хөдөө аж ахуйг дэмжих сан буюу Тариалан эрхлэлтийг дэмжих сан (хуучнаар)-д хөдөө аж ахуй, газар тариалангийн зориулалт бүхий ОХУ-ын техник, тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээсийн нөхцөлөөр олгосон ба ОХУ-ын Внешэконом банкнаас 10.0 сая ам.долларыг 5.6% хүүтэй,  8.4 сая еврог 4.62% хүүтэйгээр Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан татан төвлөрүүлсэн билээ.

Энэхүү төслийн үр дүнд улсын хэмжээнд нийт дүнгээр үр тариа хураан авах техник хэрэгсэл 80 хувь шинэчлэгдсэн байна.