АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /ЭХ ҮҮСВЭР, ГАДААД ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛТЭН/ ХУУЧИН ЗАР

Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдаж, санхүүгийн түрээс буюу лизингийн үйл ажиллагаа эрхлэн ажиллаж байна.

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  1. Компанийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэх, шаардлагатай баримт бичгийг боловсруулах;
  2. Хөрөнгийн эх үүсвэр татан төвлөрүүлэхтэй холбоотой судалгаа шинжилгээг хийж гүйцэтгэх, санхүүгийн эх үүсвэрийн бүтцийг тодорхойлж, холбогдох мэдээллийг боловсруулах;
  3. Гадаад, дотоодын харилцагч байгууллагуудтай харилцаа тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  4. Ажлын байрны зорилготой холбоотой бусад ажил үүрэг.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Банк, санхүү, бизнесийн удирдлага, эдийн засагч, олон улсын харилцаа, гадаад худалдааны чиглэлээр их, дээд сургууль төгссөн. /Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх/;
  2. Хэрэв шинэ төгсөгч бол энэ чиглэлээр бие даан суралцах хүсэл эрмэлзэлтэй,
  3. Англи хэлний ярих, сонсох, бичих, уншиж ойлгох ахисан түвшний чадвартай;
  4. Харилцааны өндөр ур чадвартай;
  5. Powerpoint, Word, Excel, Spreadsheet программууд дээр ажиллах, танилцуулга бэлтгэх ур чадвартай;
  6. Илтгэл тавих ур чадвартай;
  7. Санхүүгийн тайлан, үр дүнг ойлгодог, түүнийг тайлбарлах чадвартай;
  8. Санхүүгийн төлөвлөгөө, эх үүсвэрийн хүү, шимтгэлийн тооцоолол хийх чадвартай;
  9. Ажил хэрэгч, ажилдаа бүтээлч, идэвх санаачилгатай, аливаа асуудлыг задлан шинжилж, дүгнэх, нэгтгэх, шийдвэр гаргах чадвартай;
  10. Цаг төлөвлөлт, зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой, багаар болон бие даан ажиллах чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.
  11. Нууц хадгалах, итгэл хүлээх түвшин өндөр;
  12. Ажил хэрэгч, ажилдаа бүтээлч, идэвх санаачилгатай, аливаа асуудлыг задлан шинжилж, дүгнэх, нэгтгэх, шийдвэр гаргах чадвартай;
  13. Цаг төлөвлөлт, зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой, багаар болон бие даан ажиллах чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.

ЦАЛИН ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ:

  1. Тохиролцоно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Төрийн албан хаагчийн анкет, өөрийн намтар;
  2. Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  3. Иргэний үнэмлэхийн лавлагаа /ТҮЦ машин, эсхүл e-mongolia/;
  4. Ажилд орохыг хүссэн өргөдөл / алыан тушаалыг тодорхойлох/;
  5. Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өажил горилогчдын мөтериериалыг enkhjargal.b@dbmleasing.mn /Утас:77307070/ цахим хаягаар 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хүлээн авч, эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргачтай холбоо барина.
  6. Анкет, материалыг "Ди Би Эм лизинг " ХХК-ийн байранд өөрийн биеэр авчирч болно.
  7. Сонгон шалгаруулалтын дараа материалыг буцаан олгохгүй.

МАНАЙ ХАЯГ:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 6-р хороо, Бага тойруу/14200/ 48-р байр 14 давхар1401-1402 тоот