Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт /Санхүүгийн шинжээч/

Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-ийн зорилго нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд болон импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх явдал болно.

Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг “Ди Би Эм лизинг” ХХК-ийн ажлын байрын сонгон шалгаруулалтад урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Компанийн санхүүгийн үйл ажиллагааг үр ашигтай төлөвлөх, дүн шинжилгээ хийх,
  • Компанийн санхүүгийн төсөөлөл, актив, пассивын хугацааны зөрүүгийн тайлан, актив, пассивын бүтцэд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн хөрөнгө, эх үүсвэрийн оновчтой бүтцийг тодорхойлох;
  • Компанийн санхүүгийн үзүүлэлтийг үнэлэх, сайжруулах тодорхой хувилбаруудыг боловсруулах,
  • Компанийн мөнгөн урсгалд үндэслэн санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа болон чөлөөт хөрөнгийн удирдлага, төлбөрийн чадварын зохистой харьцааг тодорхойлох;
  • Санхүүгийн шинжилгээний тайланг үнэн зөв боловсруулж, удирдлагыг мэдээллээр тогтмол хангах, өөрийн хариуцсан ажлаа шууд удирдлагад байнга тайлагнаж байх ба шууд удирдлагыг шаардлагатай бүх төрлийн мэдээ, мэдээллээр тухай бүр хангах.

Ажлын байранд тавигдах шаардлага : 

  • Банк санхүү, Эдийн засаг, Бизнесийн удирдлага чиглэлээр их, дээд сургууль төгссөн. /Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх/; Хэрэв шинэ төгсөгч бол энэ чиглэлээр бие даан суралцах хүсэл эрмэлзэлтэй;
  • Англи хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй;
  • Ажлын хүрээнд хөндлөнгийн аудитын болон бусад санхүүгийн байгууллагатай хамтран ажиллах чадвартай;
  • Асуудлыг дэвшүүлэх, шийдвэрлэх хувилбаруудыг боловсруулах чадвартай;
  • Албан бичиг, заавар журам, тайлан, мэдээ боловсруулах, судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, тайлагнах чадвартай;
  • Санхүүгийн загвар боловсруулах, ирээдүйн мөнгөн урсгалын төсөөлөл хийх чадвартай;
  • Тайлан, танилцуулга боловсруулах чадвартай;
  • Ажил хэрэгч, ажилдаа бүтээлч, идэвх санаачилгатай, аливаа асуудлыг задлан шинжилж, дүгнэх, нэгтгэх, шийдвэр гаргах чадвартай;
  • Цаг төлөвлөлт, зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой, багаар болон бие даан ажиллах чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.

Цалин, хөлсний хэмжээ:

  • 1,800,000-2,800,000

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет болон CV /Сүүлийн 6 сард авхуулсан цээж зурагтай /;
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/;
  • Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/ ;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/; 
  1. Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогчдын материалыг shurentsetseg.b@dbmleasing.mn /Утас: 88835983/ цахим хаягаар 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.
  2. Анкет, материалыг “Ди Би Эм лизинг” ХХК-ийн байранд өөрийн биеэр авчирч болно.
  3. Сонгон шалгаруулалтын дараа материалыг буцаан олгохгүй.

Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-19, Монгол Улсын Хөгжлийн банкны төв байр, 12 давхар, 1213 тоот