Компани нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална. Үүнд:

  1. Үйл ажиллагаагаа тогтвортой явуулах;
  2. Үндэсний үйлдвэрлэл, хөрөнгө  оруулалт, эдийн засгийн өсөлтийг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэх болон үр ашигтай ажиллах зарчмын тэнцвэрт байдлыг хангах;
  3. Хараат бус байх;
  4. Ашигтай ажиллах;
  5. Харилцагчдад хүрч ажиллах цар хүрээг өргөжүүлэх, хөгжүүлэх;
  6. Ил тод байх;
  7. Хариуцлагатай байх.

Компани нь мэргэжил, ур чадвартай ажилтнуудыг сонгон ажиллуулах, бэлтгэх, давтан сургах, тэдгээрийн тогтвор суурьшил, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж, шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангаж ажиллана. 

Компани нь дараах үйл ажиллагааг эрхлэхийг хориглоно:

  1. Хууль тогтоомж, дотоод журамд заасны дагуу өөрийн Компанийн ажилтанд санхүүгийн тусламж, дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэхээс бусад тохиолдолд иргэд, хуулийн этгээдэд буцалтгүй тусламж, дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх, хандив өгөх;
  2. Санхүүгийн түрээснээс бусад үйл ажиллагаа эрхлэх;
  3. Дангаар болон бусад санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдтэй хамтран зах зээлд хууль бусаар ноёрхох, давуу байдал бий болгох.