Ажлын байрны сонгон шалгаруулалт /Санхүүгийн түрээсийн мэргэжилтэн/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Санхүүгийн түрээсийн судалгаа, шинжилгээг өндөр түвшинд хийж, түрээс хүсэгчийг санхүүгийн түрээсийн эргэн төлөлтийг төлөх чадвартайг нотлох,
  • Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаанд холбогдох эрх бүхий этгээдийг шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг боловсруулж, гаргасан шийдвэрийн хүрээнд шууд удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу харилцагчтай гэрээ байгуулах, санхүүгийн түрээсийн олголт хийх, түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгуулах,
  • Хариуцаж буй санхүүгинй түрээсийн багцын эргэн төлөлт болон түрээсийн зүйлийн даатгалын хураамжийг тухай бүр төлүүлж, түрээслэгчийн үйл ажиллагаа, санхүүгийн байдал, барьцаа хөрөнгөнд тогтмол хяналт тавих.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Банк санхүү, Эдийн засгийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн. /Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх/;
  • Банк, санхүүгийн чиглэлээр 1-ээс ажиллаж байсан туршлагатай. Хэрэв шинэ төгсөгч бол энэ чиглэлээр бие даан суралцах хүсэл эрмэлзлэлтэй,
  • Англи хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй;
  • Зээлийн болон санхүүгийн түрээсийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар онолын болон практикийн мэдлэгтэй;
  • Зээлийн болон санхүүгийн түрээсийн шинжилгээ судалгаа хийх чадвартай;
  • Албан бичиг, заавар журам, тайлан, мэдээ боловсруулах, судалгаа шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, тайлагнах чадвартай;
  • Ажил хэрэгч, ажилдаа бүтээлч, идэвх санаачлагатай, аливаа асуудлыг задлан шинжилж, дүгнэх, нэгтгэх, шийдвэр гаргах чадвартай;
  • Цаг төлөвлөлт, зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой, багаар болон бие даан ажиллах чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.

Нэмэлт мэдээлэл

Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-ийн зорилго нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд болон импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх явдал болно.

 Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг мэргэжилтэн таныг “Ди Би Эм лизинг” ХХК-ийн ажлын байрын сонгон шалгаруулалтад урьж байна.

 

   Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет болон CV /Сүүлийн 6 сард авхуулсан цээж зурагтай /;
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/;
  • Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/ ;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/
  • Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогчдын материалыг shurentsetseg.b@dbmleasing.mn /Утас: 88835983/ цахим хаягаар 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.
  • Анкет, материалыг “Ди Би Эм лизинг” ХХК-ийн байранд өөрийн биеэр авчирч болно.
  • Сонгон шалгаруулалтын дараа материалыг буцаан олгохгүй.
  • Манай хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 6-р хороо, Бага тойруу /14200/, 48-р байр 14 давхар 1401, 1402 тоот