АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /ЗАХИРГАА, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН/

Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдаж, санхүүгийн түрээс буюу лизингийн үйл ажиллагаа эрхлэн ажиллаж байна.

Компанийн тухай хууль, “Ди Би Эм лизинг” ХХК-ийн дүрмийг тус тус үндэслэн “Ди Би Эм лизинг” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.  

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  1.  Компанийн албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль тогтоомж, стандартын дагуу хөтлөн явуулах;
  2. Гүйцэтгэх захирлын өдөр тутмын үйл ажиллагаанд туслах, ажиллах хэвийн нөхцөлийг зохион байгуулах, хангах, оролцох хурал, уулзалт, гадагшаа чиглэсэн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах, түүнтэй холбоотой баримт бичгийн боловсруулалтыг хийх, харилцагч, үйлчлүүлэгчдийг угтан авч, шаардлагатай мэдээллээр хангах, чиглүүлэх;
  3. Компанийн өдөр тутмын захиргааны үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах, хянах, алба нэгж хоорондын харилцаа холбоог хангах;
  4. Компанийн үйл ажиллагааны хүрээнд  өдөр тутмын кассын бүртгэл хөтлөх, тэдгээрийн анхан шатны баримт бүрдүүлэх;
  5. Ажлын байрны зорилгын хүрээнд явуулах бусад ажил үүрэг;

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Эрх зүйч, Хэл шинжлэл, орчуулагч, Архивч мэргэжлээр их дээд сургууль төгссөн дээд боловсролтой байх;
  2. Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн.
  3. Баримт бичиг боловсруулах чадвартай;
  4. Хэлзүй,  найруулга зүйн өндөр чадвартай, албан бичиг, тушаал шийдвэрийн зөв бичих дүрмийн болон найруулга зүйн эцсийн боловсруулалтыг хийх чадвартай;
  5.  Баримт бичгийн эмх цэгц сайтай;
  6.  Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй;
  7. Ажилтнуудыг зөвлөгөө заавраар хангах, дэмжиж ажиллах, удирдлага, арга зүйн туслалцаа үзүүлэх;
  8. Нууц хадгалах, итгэл хүлээх түвшин өндөр;
  9. Ажил хэрэгч, ажилдаа бүтээлч, идэвх санаачилгатай, аливаа асуудлыг задлан шинжилж, дүгнэх, нэгтгэх, шийдвэр гаргах чадвартай;
  10. Цаг төлөвлөлт, зохион байгуулалт сайтай, харилцааны соёлтой, багаар болон бие даан ажиллах чадвартай байх шаардлагыг тус тус тавьж байна.

ЦАЛИН ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ:

  1. Тохиролцоно. 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Төрийн албан хаагчийн анкет, өөрийн намтар;
  2. Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  3. Иргэний үнэмлэхийн лавлагаа /ТҮЦ машин, эсхүл e-mongolia/;
  4. Ажилд орохыг хүссэн өргөдөл / алыан тушаалыг тодорхойлох/;
  5. Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өажил горилогчдын мөтериериалыг enkhjargal.b@dbmleasing.mn /Утас:77307070/ цахим хаягаар 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хүлээн авч, эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргачтай холбоо барина.
  6.  Анкет, материалыг "Ди Би Эм лизинг " ХХК-ийн байранд өөрийн биеэр авчирч болно. 
  7. Сонгон шалгаруулалтын дараа материалыг буцаан олгохгүй.  

МАНАЙ ХАЯГ:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 6-р хороо, Бага тойруу/14200/ 48-р байр 14 давхар1401-1402 тоот