Компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь санхүүгийн түрээсийн үйлчилгээ бөгөөд Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хууль, “Компанийн тухай” хууль, толгой компани болохын хувьд “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай” хууль зэрэг холбогдох хууль, эрх зүйн актын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Компанийн гол зорилго нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрүүд болон импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай техник, тоног, төхөөрөмжөөр санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэхэд оршино.

“Ди Би Эм Лизинг” ХХК нь дунд болон урт хугацаатай санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх замаар үйлдвэржилтийг дэмжих, урт хугацаатай, өртөг багатай тоног төхөөрөмжийн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, улмаар олон салбарыг тогтвортой хөгжүүлэх санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх үндсэн зорилготой. Дээрх зорилгын хүрээнд импортыг орлох үйлдвэрлэл, экспортыг дэмжих уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтцийн салбаруудад үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүнд даацын машин, механизм, техник, тоног төхөөрөмжийг худалдан авахад санхүүгийн түрээсийн үйлчилгээг үзүүлэн ажилладаг билээ.