АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /Эрсдэлийн мэргэжилтэн/

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  1. Компанийн үйл ажиллагаанд учирч болзошгүй санхүүгийн түрээсийн эрсдэлийг тодорхойлж, үнэлэн, тайлагнах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний санал боловсруулан шийдвэрлүүлэх;
  2. Компанийн үйл ажиллагаанд учирч болзошгүй зах зээлийн, хөрвөх чадварын, үйл ажиллагааны болон бусад эрсдэлүүдийг тодорхойлж, үнэлэн, тайлагнах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний санал боловсруулан шийдвэрлүүлэх;
  3. Үүргийн гүйцэтгэл хангуулах барьцаа хөрөнгийг үнэлэх;
  4. Ажлын байрны зорилгын хүрээнд явуулах бусад ажил үүргүүдийг хэрэгжүүлэх;

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Эдийн засаг, Бизнесийн удирдлага, Банк, санхүү чиглэлээр дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • CFA, CPA зэрэгтэй эсхүл магистрын зэрэгтэй бол давуу тал болно;
  • Зээл, эрсдэлийн чиглэлээр мэргэшсэн байх;
  • Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх;
  • Арилжааны банк болон санхүүгийн байгууллагуудад зээлийн багц хариуцан, эсхүл эрсдэлийн удирдлага, дотоод аудитор, хяналт шалгалтын нэгжид ажилласан бол давуу тал болно;
  • Багийн нөхөрсөг, ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлдэг байх.
  • Задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх;
  • Баримт бичиг боловсруулах;
  • Асуудлыг дэвшүүлэх, шийдвэрлэх хувилбаруудыг боловсруулах;
  • Багийн гишүүдэд зөвлөн туслах;
  • Санхүүгийн загвар боловсруулах санхүүгийн загварын талаар мэдлэгтэй;
  • Ирээдүйн мөнгөн урсгалын төсөөлөл хийх чадвартай;
  • Санхүүгийн шинжилгээ, хөрөнгө оруулалтын шинжилгээ хийж дүгнэлт өгөх чадвартай
  • Хөрөнгийн үнэлгээ хийх чадвартай;
  • Тайлан, танилцуулга боловсруулах өндөр чадвартай;
  • Англи хэлний унших, сонсож ойлгох, бичих, ярих ахисан түвшний чадвартай;
  • Хууль, эрх зүйн зохих түвшний мэдлэгтэй;
  • Эрсдэлийн үнэлгээний аргачлалуудаар тооцоолол хийх чадвартай;
  • Төсөл, төлөвлөгөөг бодитой хийх, тооцооллын өндөр ур чадвартай;
  • Үнэнч, шудрага, мэргэжлийн өндөр ёс зүйтэй;
  • Цаг баримталдаг, нягт нямбай;
  • Хөдөлмөрийн дотоод журамд заасан болон бусад шаардлагатай дүрэм, журмыг биелүүлдэг байх;
  • Шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах;

ЦАЛИН ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ:

1.Тохиролцоно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Төрийн албан хаагчийн анкет, өөрийн намтар;
  • Боловсролын дипломны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа /ТҮЦ машин, эсхүл e-mongolia/;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл / албан тушаалыг тодорхойлох/;
  • Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогч та холбогдох бичиг баримтаа цахим /info@dbmleasing.mn/- аар болон “Ди Би Эм лизинг” ХХК-ийн байранд өөрийн биеэр авчирч өгөх боломжтой.
  • МАНАЙ ХАЯГ: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 6-р хороо, Бага тойруу/14200/ 48-р байр 14 давхар, 1401-1402 тоот

Холбоо барих: info@dbmleasing.mn

Утас: 77307070