АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /“ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН Дотоод аудитор/

АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
ДИ БИ ЭМ ЛИЗИНГХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДОТООД АУДИТОР

Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдаж, санхүүгийн түрээс буюу лизингийн үйл ажиллагаа эрхлэн ажиллаж байна.

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

         Компанийн Дотоод аудитын ажлыг олон талаар үр дүнтэй зохион байгуулан холбогдох судалгаа шинжилгээ, тайланг хугацаанд нь боловсруулж, үр дүнтэй гүйцэтгэх, тайлагнах.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Аудитор, Эрх зүйч, Санхүүгийн удирдлага, Эдийн засагч, Нягтлан бодогч мэргэжлээр их, дээд сургууль төгссөн. /Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх/;
  • Банк, санхүүгийн салбар, хууль, аудит, нягтлан бодох чиглэлийн дээд боловсролтой, уг салбарт 5-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;
  • Компанийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн талаар тодорхой мэдлэгтэй;
  • Компанийн санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа, эрсдэлийн удирдлагын талаар онолын болон практик мэдлэгтэй;
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй, бусад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно;
  • Шинжилж дүгнэх, нэгтгэх, шийдвэр гаргах чадвартай;
  • Хууль, эрх зүйн мэдлэгтэй;
  • Бодлого, журам, баримт бичиг боловсруулах чадвартай;
  • Монгол хэл бичгийн найруулга зүй, хэл зүйн чадвартай;
  • Удирдан зохион байгуулах, бичиг баримт боловсруулах, хөтлөх чадвартай;
  • Харилцааны болон бизнесийн ёс зүйн соёлтой;
  • Компьютерын хэрэглээний программууд болон санхүүгийн программ дээр ажиллах чадвартай;
  • Excel программ ахисан түвшний мэдлэгтэй байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Төрийн албан хаагчийн анкет болон CV /Сүүлийн 6 сард авхуулсан цээж зурагтай/;
  • Боловсролын диплом, хавсралтын хамт /хуулбар/;
  • Иргэний үнэмлэх /хуулбар, e-mongolia/;
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхой бичих/.
  1. Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогчдын материалыг Shurentsetseg.b@dbmleasing.mn /Утас: 88835983/ цахим хаягаар 2026 оны 2 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина.
  2. Анкет, материалыг өөрийн биеэр авчирч болно.
  3. Сонгон шалгаруулалтын дараа материалыг буцаан олгохгүй.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу-48, “Ди Би Эм лизинг” ХХК-ийн байр 14 давхар, 1401 тоот.

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Анкет, материалыг 2026 оны 2 дугаар сарын 6-ны өдрийг дуустал хүлээн авна.