“Ди Би Эм лизинг” ХХК нь Монгол Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 407 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дунд болон урт хугацаатай санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх замаар үйлдвэржилтийг дэмжих, урт хугацаатай, өртөг багатай тоног төхөөрөмжийн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, улмаар олон салбарыг тогтвортой хөгжүүлэх санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх үндсэн зорилготойгоор үүсгэн байгуулагдсан.

Дээрх зорилгын хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээвэр, боловсруулах үйлдвэрлэлийн салбаруудад үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүнд даацын машин, механизм, техник, тоног төхөөрөмжийг худалдан авахад санхүүгийн түрээсийн үйлчилгээг үзүүлж байна. Мөн УИХ-аас 2021 оны 106 дугаар тогтоолоор  “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан бөгөөд холбогдох баримт бичигт тусгагдсан төсөл хөтөлбөрүүдэд санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.


Алсын хараа

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ, САЛБАРТАА ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИ БОЛНО.


Эрхэм зорилго

ҮНДЭСНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ, ТЭРГҮҮЛЭХ САЛБАРУУДАД ХЭРЭГЖИХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД БОЛОН ИМПОРТЫГ ОРЛОХ, ЭКСПОРТЫН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ ТЕХНИК, ТОНОГ, ТӨХӨӨРӨМЖӨӨР САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД ОРШИНО.


Үнэт зүйл

  1. ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
  2. ХАРИЛЦАН ИТГЭЛЦЭЛ
  3. МЭРГЭШСЭН, ЧАДВАРЛАГ АЖИЛТАН
  4. БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ