“ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдаж, санхүүгийн түрээс буюу лизингийн үйл ажиллагаа эрхлэн ажиллаж байна.
Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 345 дугаар тогтоолын 1.2 дахь хэсэг, “Ди Би Эм лизинг” ХХК-ийн дүрмийг тус тус үндэслэн “Ди Би Эм лизинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТОО - 1
НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
1. Зээл, баталгаа, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
2. Ял шийтгэлгүй байх;
3. Ёс зүй болон бизнесийн нэр хүнд нь Компанийг удирдахад харшлахгүй байх;
4. Нэгдмэл сонирхолтой этгээд нь компанитай сүүлийн 3 жилийн хугацаанд аливаа бизнесийн харилцаанд орж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилгүй байх
5. Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй байх
6. Ёс зүй болон бизнесийн нэр хүнд нь Компанийг удирдахад харшлахгүй байх;
НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА
- Банк, санхүү, эдийн засаг, эрх зүйн дээд боловсролтой байх;
- Банк, санхүүгийн салбарт удирдах албан тушаалд ажиллаж байсан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;
- 3.Удирдлагын түвшинд асуудалд хандах өндөр чадвартай байх;
- 4.Асуудлыг задлах, дүгнэх, нэгтгэх, шийдвэр гаргах чадвартай байх;
- 5.Хариуцлагатай, итгэл даадаг, зарчимч, шударга байх;
- 6.Байгууллагын бизнесийн болон үйл ажиллагааны нууц, хувь хүний нууцыг хадгалах өндөр чадвартай байх;
- 7.MS office-ийн орчны программууд болон интернэт, цахим шуудан ашиглалтын болон хэрэглээний программуудыг эзэмшсэн, холбогдох санхүүгийн программуудын талаар мэдлэгтэй байх;
- 8.Гэмт хэрэг, санхүү бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил, ёс зүйн зөрчил дутагдал гаргаж байгаагүй байх;
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1.Төрийн албан хаагчийн анкет, өөрийн намтар;
2.Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /Авлигатай тэмцэх газрын цахим хаягт байрлах “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн маягтыг бөглөж ирүүлэх/;
3.Иргэний үнэмлэхийн лавлагаа /ТҮЦ машин, эсхүл e-mongolia/;
4.Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
5.Цээж зураг 4х6 см хэмжээтэй 2 хувь;
6.Нийгмийн даатгалын лавлагаа, /ТҮЦ машин, эсхүл e-mongolia сүүлийн 5 жилийн байдлаар/;
7.Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
8.Оршин суугаа газрын тодорхойлолт /ТҮЦ машин, эсхүл e-mongolia/;
9.Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх тодорхойлолт /ТҮЦ машин, эсхүл e-mongolia/;
10.Зээлийн мэдээллийн сангаас “Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй” тухай лавлагаа /ТҮЦ машин, эсхүл e-mongolia/;
11.“Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх тухай” шүүхийн лавлагаа;
13.Ажлын хэсгээс нэмэлтээр шаардсан бусад материал.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ:
1.Сонгон шалгаруулалтад Ажлын хэсэг нь оролцогчийн баримт бичгийн бүрдэл, нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж байгаа эсэхийг тус тус үнэлж, дараах байдлаар оноо өгч, нийлбэр дүнгээр нь эрэмбэлж, хамгийн өндөр оноо авсан 5 хүртэлх нэр дэвшигчийг ярилцлагын шатанд оруулна.Үүнд.
1.1.энэхүү удирдамжийн 3 дугаар зүйлд заасан шаардлага хангаж байгаа байдал: 0-10 оноо;
1.2.боловсрол, мэргэшил, туршлага, ур чадварын байдал: 0-10 оноо.
2.Ярилцлагын шатанд үр дүнгээс хамаарч 0-10 оноо өгнө.
3.Энэхүү удирдамжийн 6.3, 6.4-т заасны дагуу өгсөн онооны нийлбэрээр хамгийн өндөр оноо авсан байдлаар нэр дэвшигчдийг эрэмбэлэн жагсааж, дүнг гаргана.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 19 байр 11 дүгээр давхар, Монгол Улсын Хөгжлийн банканд байрлах Гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга А.Хулан.
Утас: 77307070, 88001481
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2026 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Материалыг битүүмжлэн ирүүлэх шаардлагатай.
АНХААРАХ ЗҮЙЛС:
- Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний нэр, оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичнэ.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Материал хүлээн авсантай холбоотой компани тухайн оролцогчийн өмнө аливаа хариуцлага хүлээхгүй болно.
- Сонгон шалгаруулалтын дараагийн шатанд тэнцсэн нэр дэвшигчтэй Ажлын хэсгээс холбоо барина.
- “ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ИНЖЕНЕР/
- Морь нь хурдан, Сум нь мэргэн, Бөх нь хүчтэй Монгол түмэн минь сайхан наадаарай
- ХАМТДАА БҮТЭЭСЭН 9 ЖИЛИЙН АМЖИЛТ, ИТГЭЛЦЭЛ
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ / ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ/
- Төмөр замын тээврийн бодлого зохицуулалтын газрын удирдлагатай уулзаж санал солилцлоо
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ/Санхүүгийн түрээсийн мэргэжилтэн/
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /“ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН Дотоод аудитор/
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа хариуцсан нэгжийн захирал/
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /Эрсдэлийн мэргэжилтэн/
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /Захиргаа, албан хэрэг хөтлөлтийн мэргэжилтэн/
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /Дотоод хяналт, шалгалтын мэргэжилтэн/
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /Тоног төхөөрөмжийн инженер/
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /Аж ахуй, хүний нөөцийн мэргэжилтэн/
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /Захиргааны үйл ажиллагаа хариуцсан нэгжийн захирал/
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /Эрсдэлийн мэргэжилтэн/
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /Зээлийн мэргэжилтэн/
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /Тусгай актив хариуцсан хуульч /
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /Эрсдэлийн мэргэжилтэн /
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /Тоног төхөөрөмжийн инженер /
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ / Эх үүсвэр, гадаад харилцааны мэргэжилтэн/
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /Захиргаа, албан хэрэг хөтлөлтийн мэргэжилтэн/
- “ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
- “ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
- Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт /Дотоод аудитор, нарийн бичгийн дарга/
- Ажлын байрны сонгон шалгаруулалт /Санхүүгийн түрээсийн мэргэжилтэн/
- Ажлын байрны сонгон шалгаруулалт /Санхүүгийн шинжээч/
- “ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
- Ажлын байрны сонгон шалгаруулалт /Эрсдэлийн мэргэжилтэн/
- Ажлын байрны нээлттэй, сонгон шалгаруулалт / Тоног төхөөөрөмжийн инженер/
- Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт /Санхүүгийн шинжээч/
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /ЭХ ҮҮСВЭР, ГАДААД ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛТЭН/
- Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт /Санхүүгийн түрээсийн мэргэжилтэн/
- Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт /Санхүүгийн шинжээч/
- Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт / Санхүүгийн түрээсийн мэргэжилтэн/
- Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт / Эх үүсвэр, гадаад харилцааны мэргэжилтэн/
- “ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
- "Ди Би Эм лизинг" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн шалгаруулах сонгон шалгаруулалт
- “ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
- АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ / Эрсдэл, хяналтын мэргэжилтэн /
