АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН МЭРГЭЖИЛТЭН/

Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдаж, санхүүгийн түрээс буюу лизингийн үйл ажиллагаа эрхлэн ажиллаж байна. Компанийн Эрсдэлийн үйл ажиллагаа хариуцсан нэгжийн Тоног төхөөрөмжийн инженерийн сул ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

НЭГ.АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО:

Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Компанийн дотоод дүрэм, бодлого, журам, зааврын хүрээнд компанийн харилцагчаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн санхүүгийн түрээсийн судалгаа шинжилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийх, эрх бүхий этгээдэд танилцуулах, эрх бүхий этгээдээс гарсан шийдвэрийн дагуу холбогдох үйл ажиллагааг гардан гүйцэтгэх, хариуцаж буй багцын эргэн төлөлтийг цаг тухайд нь барагдуулах, компанийн  ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, холбогдох хяналт шалгалтыг хийж гүйцэтгэнэ.

ХОЁР. ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  1. Санхүүгийн түрээсийн судалгаа, шинжилгээг мэргэжлийн өндөр түвшинд хийж түрээс хүсэгчийг санхүүгийн түрээсийн эргэн төлөлтийг төлөх чадвартайг нотлох, холбогдох эрх бүхий этгээдийг шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг боловсруулах;
  2. Эрх бүхий этгээдээс гаргасан шийдвэрийн хүрээнд шууд удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу харилцагчид холбогдох шийдвэрийг хүргүүлэх, гэрээ байгуулах, санхүүгийн түрээсийн олголт хийх, түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгуулах;
  3. Хариуцаж буй санхүүгийн түрээсийн багцын эргэн төлөлт болон түрээсийн зүйлийн даатгалын хураамжийг тухай бүр төлүүлэх, түрээслэгчийн үйл ажиллагаа эрсдэлд орж санхүүгийн түрээсийн эргэн төлөлтийн зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх, түрээслэгчийн үйл ажиллагаа, санхүүгийн байдал, барьцаа хөрөнгөнд тогтмол хяналт тавих;
  4. Өдөр тутмын санхүүгийн түрээсийн үйл ажиллагаатай холбогдох ажлыг төлөвлөх, гүйцэтгэх;
  5. Ажлын байрны зорилгын хүрээнд явуулах бусад үйл ажиллагаа.

ГУРАВ. АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх,

Мэргэжил: Эдийн засаг, банк, Санхүү, Нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага, эсхүл уг ажлын байрны онцлогт тохирох бусад салбарын мэргэжилтэй байх.

Туршлага: Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Ур чадварууд:

  • Зээлийн болон санхүүгийн түрээсийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар онолын болон практикийн өндөр түвшний мэдлэгтэй;
  • Зээлийн болон санхүүгийн түрээсийн шинжилгээ судалгаа хийх өндөр чадвартай;
  • Албан бичиг, заавар журам, тайлан мэдээ боловсруулах мэргэжлийн түвшний бичгийн өндөр чадвартай;
  • Удирдан зохион байгуулах чадвартай;
  • Аливаа асуудлыг задлан шинжилж, дүгнэх, нэгтгэх, шийдвэр гаргах чадвартай;
  • MS office-ийн орчны программууд болон интернэт, электрон шуудан ашиглалтын хэрэглээний программуудыг эзэмшсэн,  холбогдох санхүүгийн  программуудын талаар мэдлэгтэй;
  • Хууль эрх зүйн зохих түвшний мэдлэгтэй.

ДӨРӨВ. ЦАЛИН ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ:

       1.Тохиролцоно.

ТАВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Төрийн албан хаагчийн анкет, өөрийн намтар;
  2. Боловсролын дипломны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  3. Иргэний үнэмлэхийн лавлагаа /ТҮЦ машин, эсхүл e-mongolia/;
  4. Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхойлох/;

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогчийн холбогдох баримт материалыг /munkhchimeg.p@dbmleasing.mn/ цахим хаягаар болон “Ди Би Эм лизинг” ХХК-ийн байранд биечлэн өгөх боломжтой ба 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна.

 

МАНАЙ ХАЯГ: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 6-р хороо, Бага тойруу/14200/ 48-р байр 14 давхар, 1401-1402 тоот.

Холбоо барих:  Аж ахуй, хүний нөөцийн мэргэжилтэн - Утас: 80001127 /munkhchimeg.p@dbmleasing.mn/