АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /Нягтлан бодогч/

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ:

  1. Компанийн өдөр тутмын нягтлан бодох бүртгэлийг (авлага, өглөг, санхүүгийн түрээс, бараа материал, үндсэн хөрөнгө, орлого, зардал, балансын гадуурх хөрөнгө) стандартад нийцүүлэн хөтлөх, бүртгэх, Компанийн санхүүгийн тайлан, татварын тайлан, төсөвт байгууллагын тайланг боловсруулан, шууд удирдлагаар хянуулж, холбогдох байгууллагуудад хуулийн хугацаанд тайлагнах, шилэн дансны мэдээллийг оруулах;
  2. Компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг нийгмийн даатгалын тайлан, хувь хүний орлогын албан татварын тайланг боловсруулж, бичилтийг хийн шууд удирдлагаар хянуулж, холбогдох байгууллагад хуулийн хугацаанд тайлагнах, гүйлгээний анхан шатны баримтын бүрдлийг хангуулан журналын бичилтийг бүртгэлийн программд стандартын дагуу хөтлөх;
  3. Компанийн санхүүгийн үр дүнг сайжруулах зорилгоор хөрөнгө, эх үүсвэрийн хосолсон удирдлагыг хэрэгжүүлэх, Санхүүгийн үйл ажиллагааны тайлан, мэдээг боловсруулж, мөнгөн хөрөнгийн өдөр тутмын удирдлагыг хэрэгжүүлэх;
  4. Ажлын байрны зорилгын хүрээнд явуулах бусад үйл ажиллагаа.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Санхүүч, Нягтлан бодогч, Эдийн засагч;
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан.
  • Санхүүгийн болон татварын тайланг боловсруулж байсан туршлагатай байх.
  • Аливаа асуудлыг задлан шинжилж, дүгнэх, нэгтгэх, шийдвэр гаргах чадвартай;
  • Хууль, эрх зүйн зохих түвшний мэдлэгтэй;
  • НББ-ийн программууд дээр ажиллах чадвартай;
  • СТОУС-ын талаар онолын болон практик мэдлэгтэй.
  • Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Бичиг баримт боловсруулах, хөтлөх чадвартай;
  • Харилцааны өндөр соёлтой байх.

 

ЦАЛИН ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ:

1.Тохиролцоно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  1. Төрийн албан хаагчийн анкет, өөрийн намтар;
  2. Боловсролын дипломны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  3. Иргэний үнэмлэхийн лавлагаа /ТҮЦ машин, эсхүл e-mongolia/;
  4. Ажилд орохыг хүссэн өргөдөл /албан тушаалыг тодорхойлох/;

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн ажил горилогчийн холбогдох баримт материалыг /munkhchimeg.p@dbmleasing.mn/ цахим хаягаар болон “Ди Би Эм лизинг” ХХК-ийн байранд биечлэн өгөх боломжтой ба 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна.

 

МАНАЙ ХАЯГ: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 6-р хороо, Бага тойруу/14200/ 48-р байр 14 давхар, 1401-1402 тоот.

Холбоо барих:  Аж ахуй, хүний нөөцийн мэргэжилтэн - Утас: 80001127 /munkhchimeg.p@dbmleasing.mn/